4 ихэр хурга төрсөн тохиолдлууд


Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багийн малчин Х.Хүрэлбаатарын хар хүзүүтэй эм хониноос 4 ихэр хурга гарчээ. 4 ихэр хурга мэндлэх нь мал сүрэг мянга түмээр өсөхийн дохио гэж малчид бэлгэшээдэг юм байна.

Мал 4 ихэрлэх нь тун ховор. 4 ихэр хурга төрсөн тохиолдлууд:

  • 2010 онд Хэнтий аймгийн Норовлин суманд 4 ихэр охин хурга төржээ.
  • 2011 онд Дундговь аймгийн Өндөршил сумын малчин Ш.Цэрэннадмидийн хонин сүрэгт 4 ихэр хурга төрж байв.
  • 2012 онд Булган аймгийн Хутга-Өндөр сумын Хонгор багийн малчин Х.Гантулгын хар толгойтой хөх хонь дөрвөн ихэр хурга гаргажээ. Уг хонь өмнө нь 2 удаа ихэр хурга төрүүлж байсан аж.
  • 2016 онд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын гуравдугаар багийн малчин Ж.Дэлгэрсуурийн хүрэн алаг хонь 4 ихэр хурга гаргаж байлаа.
  • 2016 онд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3-р багийн малчин Г.Батсүхийн хотонд 4 ихэр хурга төрсөн юм. Уг хонь 3 удаа 3 ихэр, 4 дэх удаагаа 4 ихэр хурга гаргажээ. Уг хонинд эмч нар хагалгаа хийн, хургануудыг нь гаргаж авсан юм.
  • 2021 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн малчин Баянбилэгийн Цэдэн-Ишийн шар халзан хонь 4 ихэр хурга гаргажээ. Тус хонь төллөх бүртээ ихэрлэдэг бол тэр жил 4 ихэр хурга гаргасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *