Эрхэлсэн тодорхой ажилгүй С, Э нар нь бусдын фейсбүүк хаягт халдан танилуудаас нь мөнгө гуйж хохироож байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж 2023 оноос энэ төрлийн гэмт хэргийг үйлдэн, залилж байгааг тогтоожээ. Иймд иргэд өөрсдийн фейсбүүк хаягийн баталгаажуулах код болон утасны дугаарыг дамжуулахгүй байх, фейсбүүк хаягийн давхар хамгаалалт тохиргоог идэвхжүүлэхийг сануулаа.
Бусдын фэйсбүүкт халдан танилуудаас нь мөнгө авч залилж байсан этгээдүүдийг илрүүлжээ
