Ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна 


Авто замын борооны ус зайлуулах шугамын хэвийн үйл ажиллагааг хангах, үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт цэвэрлэгээний ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн 3,17-р хороо Чингисийн өргөн чөлөө, Хүннү хорооллын зам, Баянгол дүүргийн 34-р хороо Энхбаярын замын авто замын борооны ус зайлуулах шугамын цэвэрлэгээг хийжээ.

Цэвэрлэгээний ажлын хүрээнд шугам хоолойд хуримтлагдсан лаг, хог хаягдлыг бүрэн зайлуулж, ус нэвтрүүлэх чадварыг сайжрууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *