Улаанбурхан өвчнөөс болж 2 хүүхэд эндлээ


Сүүлийн 24 цагт улаанбурхан өвчний улмаас хоёр хүүхэд эндээд байна. Улаанбурхан өвчин туссан нь батлагдсан өвчтөн улсын хэмжээнд 14.562 хүрээд байгаа аж. Тэднээс нийслэлд 11759, орон нутагт 2798 хүн бүртгэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт энэ өвчнөөр 62 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүний 38 нь нийслэлд, 23 нь орон нутагт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Харин гэрийн хяналтад 3 хүн эмчилгээ хийлгэж байна.

10-14 насны хүүхдүүд улаанбурхны халдвар хамгийн их авчээ. Энэ насны 5265 хүүхэд уг өвчнийг тусжээ. 0-4 насны 3579, 5-9 насны 1855 хүүхэд, 15-19 насны 1796 хүүхэд улаанбурханаар өвдсөн байна. Улаанбурхан халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.

,

One response to “Улаанбурхан өвчнөөс болж 2 хүүхэд эндлээ”

  1. Вакцин тариулаачээ 60.70 80 онд вакциндаад үхсэн хүүхэд байхгүй хэдэг тэнэг авгай нарын заль мэх суртал ухуулганд ороод хүүхдээ алж бдаг

Leave a Reply to Зочин Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *