Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна


Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн Шувуут гэдэг газар хээрийн гал түймэр гарчээ. Энэ тухай дуудлага дөрөвдүгээр сарын 4-ний өдөр ОБГ-т ирсэн бөгөөд дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн цэргийн 0198 дугаар анги, Халхгол сумын мэргэжлийн ангийн нийт 64 хүн, 10 автомашинтай түймрийг унтраахаар ажиллаж байна. Бүлгүүд түймрийн баруун, зүүн талыг хумьж, дөрөвдүгээр сарын 6-ны 00:50 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *