16 нас хүрээгүй хүүхдүүд суррон унаж хөдөлгөөнд оролцож байгаа зөрчлийг илрүүлж байна


2025 оны байдлаар улсын хэмжээнд сурроны хэрэглээтэй холбоотой 161 зам тээврийн осол гарснаас, 48 ослын улмаас суррон унаж явсан 32 хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон нь өмнөх оноос 12 хувиар өссөн байна. Ослын улмаас 21 хүүхдэд хөнгөн, долоон хүүхдэд хүндэвтэр, дөрвөн хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирчээ. Насны байдлаар нь авч үзвэл  17 настай 16, 16 настай 7, 15 настай тав, 15-аас доош насны дөрвөн хүүхэд гэх стастисик бий. Тэгвэл тээврийн цагдаагйин албанаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Тодруулбал, 16 нас хүрээгүй хүүхдүүд суррон унаж хөдөлгөөнд оролцож буй зөрчлийг илрүүлж, таслан зогсоох, мөн 18 насанд хүрсэн иргэдийг холбогдох дүрэм, журмыг мөрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хяналтын камерын тусламжтайгаар тогтмол хяналт тавьж, илэрсэн зөрчилд шуурхай арга хэмжээ авч байна. Мөн 18 нас хүрсэн А үнэмлэхтэй зорчигчид суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй байх гэх мэт зохицуулалтыг хийжээ. 

Суррон нь MNS4598:2025 стандартад зааснаар мотоциклийн ангилалд хамаарч байна. Тиймээс та суррон унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хүсвэл,

-18 нас хүрсэн байх

-А үнэмлэхтэй байх

-Улсын дугаар, гэрэл дохио зэрэг техникийн бүрэн бүтэн байдлыг хангах

-Замын баруун талын эгнээгээр зорчих

-Хамгаалалтын малгай, хувцас хэрэгслээ бүрэн өмсөх ёстойг анхаарах ёстой юм.

Иймд эцэг эх, асран хамгаалагч нарыг  хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, 16 нас хүрээгүй бол суррон унуулахгүй байхыг анхаарууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *