2025 оны байдлаар улсын хэмжээнд сурроны хэрэглээтэй холбоотой 161 зам тээврийн осол гарснаас, 48 ослын улмаас суррон унаж явсан 32 хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон нь өмнөх оноос 12 хувиар өссөн байна. Ослын улмаас 21 хүүхдэд хөнгөн, долоон хүүхдэд хүндэвтэр, дөрвөн хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирчээ. Насны байдлаар нь авч үзвэл 17 настай 16, 16 настай 7, 15 настай тав, 15-аас доош насны дөрвөн хүүхэд гэх стастисик бий. Тэгвэл тээврийн цагдаагйин албанаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Тодруулбал, 16 нас хүрээгүй хүүхдүүд суррон унаж хөдөлгөөнд оролцож буй зөрчлийг илрүүлж, таслан зогсоох, мөн 18 насанд хүрсэн иргэдийг холбогдох дүрэм, журмыг мөрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хяналтын камерын тусламжтайгаар тогтмол хяналт тавьж, илэрсэн зөрчилд шуурхай арга хэмжээ авч байна. Мөн 18 нас хүрсэн А үнэмлэхтэй зорчигчид суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй байх гэх мэт зохицуулалтыг хийжээ.
Суррон нь MNS4598:2025 стандартад зааснаар мотоциклийн ангилалд хамаарч байна. Тиймээс та суррон унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хүсвэл,
-18 нас хүрсэн байх
-А үнэмлэхтэй байх
-Улсын дугаар, гэрэл дохио зэрэг техникийн бүрэн бүтэн байдлыг хангах
-Замын баруун талын эгнээгээр зорчих
-Хамгаалалтын малгай, хувцас хэрэгслээ бүрэн өмсөх ёстойг анхаарах ёстой юм.
Иймд эцэг эх, асран хамгаалагч нарыг хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, 16 нас хүрээгүй бол суррон унуулахгүй байхыг анхаарууллаа.


5 responses to “16 нас хүрээгүй хүүхдүүд суррон унаж хөдөлгөөнд оролцож байгаа зөрчлийг илрүүлж байна”
Tom darga tsagdaa УИХГ huuhduud 18 hureechguu baij mashin unaj ALCAHOL hereglej baihad 16-17 huuhduud ygd Zuger neg muu tsahilgaan Skuter , Surron unaj bolohgui gej ???
Unheer unuulmaargui baival oorsdiin huuhduud l hel bitiii busdiin erhend hald bitii busdad GAI BOL!!!
яг 16 юм уу 18 юм уу?
18хүрсэн байх хэрэгтэй гэх юм тэгснээ 16 нас хүрээгүй бол суррон унуулахгүй байхыг анхаарууллаа гэх юм.
Ygd be
16 nastai bol unaj bolgo!!!!
TUGJIREL ZAMAA YNZALCHAD NAAD SURRON EDREE HORIOCHE HAYAA BAS ARAI BOLIMOOR YM MASHIINTAI YVHAR TUGJREL NI DIILDHGU AVTOBUS GHEER AVTOBUS NI IREHGU ALHAD YVYAA GHEER HAA HOL BAIGAA GAZRIIG BOLIMOOR YM DUGUIN ZAM CH GEJ BAIHGU YM BAIJ ARAICHDE