“Tour of Flanders”-д Монгол Улсын тамирчин С.Жамбалжамц уралдлаа


Мэргэжлийн дугуйчдын дээд ангиллын классик уралдаан гэгддэг Бельгийн “Tour of Flanders”-д Монгол Улсын тамирчин С.Жамбалжамц уралдлаа. Тэр энэ тэмцээнд уралдсан анхны монгол тамирчин болов.

Испани улсын “Burgos Burpellet BH” мэргэжлийн багт уралдаж байгаа тэрээр энэ уралдааны 278.2 км замын тэн хагас хүртэл нийт тамирчдыг тэргүүлэн, толгойн хэсэгт уралдаж, Монгол Улсаа Дэлхийд сурталчилсан юм. Энэ уралдааныг олон улсад шууд дамжуулсан “Euro sport”-ын тайлбарлагчид “Монголын тамирчин Сайнбаярын Жамбалжамц 110 дахь удаагаа болж буй энэхүү нэр хүндтэй уралдаанд оролцсон анхны монгол дугуйчин боллоо. Маш өндөр түвшинд, маш амжилттай оролцож байна” гэж олон удаа онцоллоо.

Гэсэн ч манай тамирчин 153 дахь км-ээс уралдаанаас гарав. Чулуун замтай хэсэг болон огцом өгсүүрүүдээрээ алдартай уг уралдаан Олон Улсын Дугуйн Холбооны Дэлхийн цуврал уралдаануудын хамгийн хэцүү замын нэг. Бороо, хүчтэй салхи үүн дээр нэрмээс болж, 54 дугуйчин замаас гарсан байна. Уралдааны аварга болсон алдарт тамирчин Тадей Погачар 6 цаг 20 минутад замаа дуусгажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *