Ардчилсан намын 18 дугаар их хурал өнөөдөр (2026.04.08) 08:30 цагаас “Steppe Arena”-д эхэллээ. Уг хуралд аймаг, нийслэлээс нийт 1800 гишүүн оролцож байна. Тэдний 251-ийг нь тус намын Үндсэн дүрмийн 8-р бүлэгт дагуу 4-р сарын 5-нд сонгожээ.
Өнгөрсөн сонгуулиар УИХ-д АН 42 гишүүнтэй болж, 8 аймаг, 142 суманд засаглаж байна. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд 9 сонгуульд оролцож, 2 удаад нь ялж, 5-д нь тус нам хэт цөөнх болсон бол 2 сонгуульд АН, МАН ойролцоо санал сонгогчдоос авсан юм.
