Дэлхийн Сарнаас харагдах шинэ бодит зургийг НАСА дэлгэж харууллаа


Сарыг тойроод Дэлхий рүү буцаж яваа “Artemis II” нислэгийн багийнхан Сарыг тойрон нисэх үеэрээ тэндээс Дэлхийн харагдах байдлыг камерт буулгаж, “Earthset” гэж нэрлэжээ.

“Artemis II” багийн авсан уг зургийг өчигдөр НАСА олон нийтэд дэлгэж харууллаа. Анх 1968 онд “Аполло 8” хөлгийн нисгэгч William Anders анх Дэлхийн зургийг Сарнаас авч, “Earthrise” хэмээн нэрлэж байв. Тэгвэл 58 жилийн дараа “Artemis II” баг домогт “Earthrise” зургийг шинэчлэн сайжруулж, “Earthset” хэмээн нэрлэжээ.

Эх сурвалж: NASA


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *