учруулж, зөвшөөрөлгүй байрлуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг бий гэх судалгааг нийслэлийн ЗДТГ танилцуулж байсан удаатай. Үүнтэй холбогдуулан нотын дарга Х.Нямбаатар захирамж гаргаж, 1400 гаруй ТҮЦ-ийг буулгасан юм.
Оронд нь олон улсын жишгийг дагаж, автобусны зарим буудал дээр дулаан зогсоол байгуулсан. Одоогоор нийслэлд 67 дулаан зогсоол бий.
Эдгээр зогсоолыг эхнээс нь ТҮЦ болгож буй тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдлаа. Тодруулбал: СХД-ийн Таваншар орчимд байгуулсан дулаан зогсоол дотор ТҮЦ ажиллаж байна.
Энэ талаар СХД-ийн ЗДТГ-ын менежер Д.Баярсайханаас тодрууллаа.
-СХД-т хэчнээн дулаан зогсоол байгуулсан бэ. Хэдийг нь ТҮЦ болгочхов?
–Манай дүүрэгт 21 дулаан зогсоол байна. Одоогоор Таваншар орчмын нэг дулаан зогсоолд ТҮЦ байгуулахаар гэрээлсэн. Гэвч тухайн ТҮЦ эрхлэгч гэрээгээ зөрчиж, дулаан зогсооолын үндсэн талбайд орчихсон байсан. Угтаа дулаан зогсоолын жижиг талбайг ашиглахаар бид гэрээлсэн. Тэд гэрээгээ зөрчсөн тул бид гэрээг цуцалж байгаа.
-Ер нь дулаан зогсоолуудыг яагаад ТҮЦ болгож байгаа вэ. Нийслэлийн ЗДТГ-тай зөвлөсөн болов уу. Эсвэл дүүргийн засаг даргын биечлэн гаргасан шийдвэр үү?
–Хотын удирдлага тодорхой чиглэл өгсөн. Дулаан зогсоолууд нээлттэй байхаар хүмүүс эвдэж сүйтгэх, орж хонох асуудал удаа дараа гарсан. Иймд ТҮЦ байрлуулах хүсэлт гаргасан иргэдийг харж үзэж, дулаан зогсоолуудыг эзэнтэй байлгах зорилгоор ТҮЦ болгох захирамжийг СХД-ийн засаг дарга гаргасан. ТҮЦ эрхлэгч тухайн дулаан зогсоолын ашиглалтыг хариуцаж ажиллахаар гэрээнд тусгасан.
-Цаашид СХД-ийн хэмжээнд хэчнээн зогсоолыг ТҮЦ болгох вэ. Хэчнээн хүсэлт ирсэн бол?
-Бид Баянхошуу, Толгойт, 1-р хороолол гэх мэт байрлал дахь дулаан зогсоолыг ТҮЦ болгохгүй. Харин алслагдсан бүс буюу Тахилт, Орбит, Найрамдал зуслан орох зам дагуух дулаан зогсоолыг ТҮЦ болгоно.
