Ардчилсан нам дотоод хяналт, сахилга хариуцлагаа бэхжүүлэх зорилгоор Хяналтын ерөнхий хороо байгуулаар болсон. Тус хорооны анхны бүрэлдэхүүнийг өнөөдөр болж буй 18 дугаар их хурлаар сонгоно. Хяналтын хорооны гишүүдийн чөлөөт суудалд 27 хүн, эмэгтэйчүүдийн суудалд 12 хүн нэрээ дэвшүүлэн, өрсөлдөж байна. УИХ-ын дарга асан З.Энхболд чөлөөт суудалд нэрээ дэвшүүлжээ.
З.Энхболд АН-ын Хяналтын ерөнхий хороонд нэр дэвшжээ
