Ирэх саруудад ихэнх нутгаар ОЖД-аас дулаан, хур тунадас бага орох төлөвтэй байна


Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэнгийн Хиймэл оюун ухаан, Тоон загварчлал, Судалгааны Хэлтсээс 2026 оны 5-7 дугаар сарын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ. Урьдчилсан төлөвийг weather.gov.mn цахим хуудсанд сар бүрийн 28-нд шинэчлэн гаргадаг байна

6-р сард: Агаарын дундаж температур Увс, Завханы нутаг, Баян-Өлгийн зүүн хойд, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр ОЖД-ийн орчим бол  бусад нутгаар дунджаас дулаан

 Увс, Завханы нутаг, Баян-Өлгийн зүүн хойд, Ховдын зүүн хойд, Говь-Алтай, Баянхонгорын  хойд хэсэг, Хөвсгөл, Архангайн баруун хэсгээр ОЖД-аас ахиу хур тунадас орох бол Хэнтий , Дорнод, Сүхбаатарын нутгаар ОЖД-аас бага хур тунадастай.

7-р сард: Нийт нутгаар хур тунадас олон жилийн дунджаас бага байх төлөв гарчээ.

Харин ирэх саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас зүүн хэсгээр бага орох төлөвтэй.Үүнээ улбаалж салхи шуурганы давтамж ихсэх, хуурайшилт нэмэгдэх хандлага  ажиглагджээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *