Н.Номтойбаяр: Төрийн албан хаагчдыг 1 өдөр цахимаар ажиллуулах нь байж болох хувилбар


Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.04.08/ боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар холбогдох сайд нар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Шадар сайд Н.Номтойбаяр,

“Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар УОК-ын нөөцөөс нийтдээ 5,3 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг зохих, хэрэгцээ шаардлагатай газруудад хуваарилахаар боллоо. Мөн Еөрөнхий сайдаас өгсөн албан даалгаврын хүрээнд нийт 8 албан үүргийг хүлээж авлаа.

Түүнчлэн ойрхи дорнодод үүсэж байгаа асуудлаар засгийн газар тодорхой шийдвэрүүдийг авч, хохирол багатайгаар энэхүү хямралыг даван туулах гол зорилготой. Ерөнхий сайд хувийн хэвшлээ бүхий л боломжоор дэмжих, төрийн зүгээс шат дараалалтай явагддаг олон шалгалтуудыг цуцалж, хувийн хэвшлийг үйл ажиллагааг хэвийн явуулах шийдвэр гаргасан байгаа.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалан нэмэгдэхтэй холбоотойгоор Засгийн газраас шат дараалалтай шийдвэрүүдийг авахаар болсон.

Улсын нөөцөд болзошгүй хямралт нөхцөл үүсэхэд бэлэн байх үүднээс тоног төхөөрөмжүүдийг хадгалдаг. Үүнд хүнд машин механизм, автомашин зэрэг тоног төхөөрөмжүүд бий. Хямралт байдалтай уялдуулаад засгийн газар зөвхөн нөөцөд байгаа эд материалыг гаргах биш, томоохон бодлогын арга хэмжээг авах, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүнийг үнийн өсөлтөөс сэргийлж, нөөц бүрдүүлэх, эргэлтэд оруулах, хувийн хэвшлүүдээ дэмжих шат дараалсан арга хэмжээнүүдийг авч ажиллана.

Ерөнхий сайд төрийн албын үйл ажиллагааг тасалдуулахгүй хэвийн явуулах, ямар нэгэн байдлаар халаа солио байхгүй, хуульд заасан үүрэгт ажлаа хэвийн үргэлжлүүлэхийг бүх сайд нарт үүрэг болгож өгсөн. Түүнээс гадна бүгд хэмнэлтийн горимд байхыг үүрэгдсэн. Төрийн албаны дахин инженерчлэлийг түргэн шуурхай оновчтой болгох үүрэг чиглэл өгсөн. Төрийн албаны давхцал бий, үр ашиггүй чиг үүргүүд бий, хувийн хэвшилд шилжүүлэх олон ажил бий. Үүнийг Б.Энхбаяр сайд ахалж байгаа.

Төрийн албан хаагчдыг ажлын 5 өдрийн 1 өдөр цахимаар ажиллуулах нь байж болохоор хувилбар. Асар их зардал хэмнэнэ. Тиймээс өнөөдрийн байгаа эрх зүйн орчинд нийцүүлээд салбар, салбарын сайд тухайн ажлын ачаалал, цаг үе, нөхцөл байдалд тохируулаад өөрсдөө шийдэх эрх бий. Харин хувийн хэвшил өөрсдөө шийднэ” гэх мэдээллийг өглөө.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *