Бөхчүүдийн “Их эе” 5-р сарын 15-нд Бөхийн өргөөнд болно


Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит 10 дахь “Их эе” хурал 5 дугаар сарын 15-ны баасан гарагт Монгол бөхийн өргөөнд болно. “Их эе” анхны хурлаа 1990 оны 4-р сард хийжээ. 4 жил тутам болдог энэ хуралд улсын заанаас дээш цолтой бөхчүүд, 21 аймгийн салбар холбоодын тэргүүн оролцдог. Мөн одоо аймаг бүрээс сонгуульт үүрэг гүйцэтгэж байгаа төлөөлөл, Жаяг дэгийн багийн төлөөллөөс сонгогдсон тэргүүлэгчид уг хуралд сууна. Нийт 255 хүнтэй.

9 дэх “Их эе” хурал 4 жилийн өмнө хуралдахдаа, улсын заан Ц.Магалжав, начин Б.Одхүү нарыг МҮБХ-ны тэргүүнд нэр дэвшүүлж, улсын начин Б.Одхүү нэрээ татсанаар, санал хураалтад оролцсон 134 төлөөлөгчөөс 132 нь Ц.Магалжавт санал өгч, МҮБХ-ны тэргүүнээр сонгож байв. Уг хурлаар тус холбоо дүрэмдээ өөрчлөлт оруулж, Цэцдийн зөвлөлөө татан буулгаж, Бөхийн барилдааны зөвлөл, Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл шинээр байгуулсан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *