Гаалиас ачаагаа 1 цагийн дотор авч чадахгүй бол…


Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Гаалийн газрын “Э-Транс” хяналтын бүс даваа-ням гарагт 09:00-18:30 цагийн хооронд ажилладаг. Тус бүс өдөрт дунджаар 110 машин бараанд гаалийн хяналт, бүрдүүлэлт хийн, хэвийн ажиллаж байна.
2026.04.08-ны өдрийн 16:00 цагийн байдлаар “Э-Транс” хяналтын бүсэд нийт 197 тээврийн хэрэгсэлтэй бараа байна. Үүнээс гаальд мэдүүлсэн 60, мэдүүлээгүй 137 тээврийн хэрэгсэл байна.
Гаалийн байгууллага гаальд мэдүүлсэн барааг хянан, шалгахдаа мэдүүлэгчийг байлцуулан, барааны нэр төрөл, хяналтын төлөвөөс хамаарч 1 цагийн дотор барааг эзэнд нь олгодог аж. Иймд гаалийн байгууллагаас шалтгаалан ачаа бараа хяналтын бүсэд олон хоног саатах, зогсох боломжгүй болохыг ГЕГ албан ёсоор мэдэгдлээ.
Гэсэн ч зарим аж ахуйн нэгж, иргэдийг төлөөлөн үйл ажиллагаа явуулдаг итгэмжлэгдсэн төлөөлөгч нар бараагаа хугацаандаа, хууль журмын дагуу мэдүүлэхгүйгээр гаалийн хяналтын үйл явцыг саатуулж байгаа гэнэ. Мөн зарим иргэд болон нэр бүхий итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “Гаалийн байгууллагаас шалтгаалж ачаа удаж байна”, “Гааль ачааг зогсоогоод гаргахгүй байна” гэх агуулга бүхий ташаа мэдээллийг нийгмийн сүлжээнд тарааж, гаалийн албан хаагчдад хууль бусаар нөлөөлөх, гаалийн байгууллагын үйл ажиллагаа, нэр хүндэд халдаж буй аж.
Гаалийн байгууллага хяналт шалгалтын үйл ажиллагаа болон албан тушаалтантай холбоотой өргөдөл, гомдлыг ГЕГ-ын 1800-1281, ЗҮГГ-ын 7777-1281 дугаараар хүлээн авдаг.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *