Автобустайгаа осолдсон хүүхдүүдийг ГССҮТ-д шинжилгээнд хамруулж байна


“Өнөөдөр Монголын оюун ухааны академийн Дорнод гэрээт салбарын тамирчид маань Улаанбаатар хотод улсын аварга шалгаруулах тэмцээндээ оролцоод буцах үедээ Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэр Дуутын даваа орчимд зам тээврийн осолд орсон.

Хүүхдүүд маань Жаргалтхаан сумын эмнэлэгт анхан шатны эмнэлэгт үзлэгт хамрагдсан бөгөөд хүнд, бэртэл гэмтэл азаар байхгүй байна. Гэхдээ яг одоо Хэнтий аймгаас нарийн мэргэжлийн эмч, цагдаа дахин үзлэг хийж Улаанбаатар хотод ирж ГССҮТ-д шинжилгээнд хамруулах гэж байна.

Бид ГССҮТ-ийн Удирдлагад “Мэдэгдэл” хүргүүлж хамтран ажиллаж байгаа бөгөөд шуурхай бэлэн байдалд шилжин хүүхдүүдийг маань хүлээж авахаар бэлдэж байна” гэж Монголын оюун ухааны академи мэдээллээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *