Монголын нөхцөлд нутагшсан “Гала”, “Импала” сортын 3-5 мянган тонн үрийн төмсийг тариаланчдад зээлээр өгөхөөр ХХААХҮЯ шийдвэрлэлээ. Үрийн хангамжийг төрийн бодлогоор шийдвэрлэж, тариалалтыг тасалдуулахгүй байхаар тус яам зорьж байна. Тариалалтыг саадгүй, үр ашигтай зохион байгуулах зорилтын хүрээнд төр, хувийн хэвшил, тариаланчид хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байна гэж ХХААХҮЯ мэдээллээ.
“Гала”, “Импала” сортын 3-5 мянган тн үрийн төмсийг тариаланчдад зээлүүлнэ
