Тэсэлгээний бодисын хоригт Монгол орохгүй


Ойрх Дорнодын дайны нөхцөл байдлаас улбаалан, ОХУ тэсэлгээний бодис гадаад улсад гаргахыг хоригложээ. Үүнээс шалтгаалан манай улсын аж ахуйн нэгжүүдийн захиалсан тэсэлгээний бодис хил дээр гацах, ОХУ-ын үйлдвэрүүд манайхаас захиалга авахгүй байх зэрэг хүндрэл гарч буй аж.

Энэ асуудлыг шийдэж, Монгол Улсыг уг хоригт оруулахгүй байх талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өчигдөр (2026.04.09) ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч, уулзахдаа ярилцаж тохиролцжээ.

Түүнчлэн Г.Дамдинням сайд газрын тосны бүтээгдэхүүнийг Монгол Улсад хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх, дизель түлшний нийлүүлэлтийг таслахгүй байх талаар санал тавилаа. Тун удахгүй АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Москва хотод томилолтоор ажиллаж, эдгээр асуудлаар ОХУ-ын эрх бүхий төлөөллүүдтэй уулзаж ярилцахаар тохиролцов.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *