Э.Батшугар: Иргэд эмнэлгээр дэвтэр барьж явдаг байдлыг хална


Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлуудын нэг нь даатгалын тогтолцоо. Тэгвэл энэ тал дээр ямар шинэчлэлт хийх талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар мэдээлэл өглөө.

Э.Батшугар: “Сүүлийн 4 өдөр даатгалын сангийн асуудалд анхаарлаа хандууллаа. 2.4 их наядын том систем байна. Цаашлаад 700 бүлэг оношийн 15 мянган өвчин, 669 хөнгөлөлттэй эм даатгалд хамаардаг. Тэгэхээр иргэддээ үүнийг хэрхэн, яаж зөв хуваарилах нь чухал. Хаана нь алдаа гарч, илүү өгч байгааг тодорхойлохоор компьютероо гацтал сууж байгаа. Анхан шатны эмнэлэгт очсон тухайн хүний онош нь лавлагаа шатлалд шууд илгээгдэх ёстой. Өвчний түүх нээж, дэвтэр барьж явдаг байдлыг хална. Цахимжуулж, хяналтыг сайжруулах хэрэгтэй гэж үзэж байна. Цахимжуулснаар иргэд эмнэлэгт дугаарлахгүй” гэлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *