Дорнод аймгаас Улаанбаатар луу явж байсан автобус Дуутын даваа орчимд осолджээ. Уг автобусанд Оюун ухааны академаас зохион байгуулсан тэмцээнд оролцоод буцаж явсан хүүхдүүд байсан аж.
“Хариер” маркийн автомашин, автобус хоорондоо мөргөлдөж, суудлын машины жолооч, зорчигч нийлсэн 6 хүн амиа алджээ. Автобусанд явж байсан 35 хүүхэд эсэн мэнд байгаа гэнэ. Автобус, машин хоёр замын хажуу руу онхолджээ.

