УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хэлэлцсэн асуудалынхаа талаар сэтгүүлчдэд мэдээллээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Энэ 2 хуулийн төслийг АН-ын бүлэг дэмжихгүй гэдэг дээр байр сууриа дахин нэгдлээ. АН одтой шийдвэр гаргадаг. Үүн дээр 3 одтой шийдвэр гаргасан. Өнөөдрийн АН-ын бүлгийн хуралд 25 гишүүн оролцсон. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг дэмжихгүй. Санал хураалт 4 дэх өдөр болно. Түүнээс наана Улс төрийн зөвлөлийг хуралдуулж, улс төрийн шийдвэр гаргах шаардлагатай гэж үзэж байна” гэлээ.
ЕТГ-ын ажлын хэсгийн гишүүн, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал нь УИХ-ын гишүүн Б.Жаргалан гишүүнийг илтэд доромжлон гүтгэсэн гэж АН-ын бүлэг үзэж, А.Бямбажаргалд ёсзүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байгаа дахин илэрхийлэв.
