Нийгмийн даатгалын ерөнхий газар “Чингис хаан”, “Капитал” банканд Нийгмийн даатгалын сангийн мөнгийг байршуулаад алдсан. Уг өрийг барагдуулах ажлыг 2025 онд эрчимжүүлсэн.
2026 он гарсаар уг хоёр банкнаас авах өр төлбөрийг төлүүлэх ажлын хүрээнд хууль хяналтын болон бусад байгууллагатай хамтран ажилласнаар 3.3 тэрбум төгрөг төлүүлээд байна.
