БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, хямралын удирдлагын ерөнхий газраас манай улсын онцгой байдлын байгууллагад буцалтгүй тусламж болгож, өндрөөс болон уснаас аврах ажиллагаанд ашиглах багаж, хэрэгсэл хүлээлгэн өглөө. Өндрөөс аврах ажиллагааны 28 төрлийн 98 ширхэг иж бүрэн багаж хэрэгслийг нийслэлийн Аврах ангид, 50 аврагчид уснаас аврах ажиллагааны хамгаалах хэрэгсэл гардуулсан юм.
Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Коринн Пэрера нар оролцсон бөгөөд хатагтай Коринн Пэрера “Гамшгаас хамгаалах салбар дахь хоёр орны үлгэр жишээ хамтын ажиллагаанд Франц Улс өндөр ач холбогдол өгч анхаарч ажилладгийг онцлоод иргэдийг гамшиг, ослоос авран хамгаалдаг аврагчдын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.
