Петер Магьяр: Путин над руу залгавал би “Украин дахь дайнаа зогсоо” гэж хэлнэ


Унгарын шинэ Ерөнхий сайд Петер Магьярын нам ням гарагт сонгуульд ялалт байгуулж, Ерөнхий сайд асан Виктор Орбаны 16 жилийн ноёрхлыг дуусгасан билээ. Тэгвэл Петер Магьяр ганхцан хоногийн дотор аль хэдийнэ Европын 10 удирдагчтай утсаар ярьсан гэж мэдээллээ.

Гэхдээ тэр Виктор Орбаны ойрын хүн болох ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин руу залгахгүй гэж мэдэгджээ. Харин Путин өөрөө түүн рүү залгавал ярилцах гэнэ.

Петер Магьяр ням гарагт намынхаа ялалтыг тэмдэглэж, 3 цаг хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Хэрэв Путин над руу залгавал би утсаа авна. Гэхдээ тэр над руу залгана гэж би бодохгүй байна. Хэрэв тэр над руу залгаад ярилцвал, би түүнд “Украинд 4 жил үргэлжлүүлсэн дайнаа дуусга” гэж хэлнэ” хэмээжээ.

ОХУ-ын тал Петер Магьярын ялалтыг хүндэлж байгаагаа илэрхийлж, Унгар улстай “прагматик” харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна.

Петер Магьяр мөн Трамп руу ч бас утас цохихгүй гэдгээ мэдэгджээ.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *