ХЭҮК-ын шаардлагыг Шүүхийн ерөнхий зөвлөл хэрэгжүүлээгүй. Гомдол гаргагчийг ажлаас нь халсан


Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны дарга ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн талаар хохирогч гомдол гаргаж, ХЭҮК-т хандсан ч уг гомдлыг нь хэлэлцээгүй талаар хохирогч олон нийтэд мэдээлсэн. Тэгвэл уг гомдлыг ХЭҮК хэлэлцсэн талаараа өнөөдөр мэдэгдлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байсан уг эмэгтэй дарамтад өртсөн талаараа 2 удаа ХЭҮК-т ханджээ. Эхний гомдлыг комисс хүлээн аваад, ШЕЗ-д шаардлага хүргүүлсэн байна. Гэхдээ уг шаардлагыг ШЕЗ хүлээн авч ямар нэгэн арга хэмжээ аваагүйг комисс дээрх эмэгтэйг ахин гомдол гаргахад мэджээ. Сүүлд гаргасан гомдлын дагуу ХЭҮК-оос шалгалт явуулж, дүгнэлт гаргаад, ахин ШЕЗ-д хандахад, уг байгууллага гомдол гаргасан ажилтнаа халсан байв. Уг нь хүн хохироож, бусдыг дарамталсан этгээд хариуцлага хүлээх ёстой боловч Шүүхийн ерөнхий зөвлөл шаардлагатай арга хэмжээг аваагүй болж таарав.

ХЭҮК-ын мэдээлж буйгаар төрийн байгууллагууд комиссоос тавьсан шаардлагыг ажил хэрэгчээр биелүүлдэг. Харин ШЕЗ шаардлага хүлээн аваагүй. Гэхдээ үүнд ХЭҮК хариуцлага ярих бололцоогүй. Харин ШЕЗ-ийн гишүүдийг УИХ томилсон. Томилсон байгууллагаас хариуцлагын асуудлыг шаардах бололцоотой хэмээн тайлбарлалаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *