10 аймагт 74 хүний бүрэлдэхүүнтэй сонгуулийн хороо байгуулаад байна


Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-ний өдөр болно. Сонгуулийн ерөнхий хорооны 02 дугаар тогтоолоор баталсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-т зааснаар орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийг тухайн шатны Хурал 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө товлон зарласан. Энэ удаад ИТХ-ийн 48 мандатад нөхөн сонгууль явуулах юм.

Тус мандатуудаас нас барсан 14, хүндэтгэх шалтгаантай 2, гэмт хэрэг үйлдсэн 6, төрийн албан хаагч болсон 6, тухайн орон нутагт шилжсэн 2, аймаг сумдаа зэрэг нэр дэвшсэн 15 хүний оронд нөхөн сонгуулийг зохион байгуулна. Хуульд заасан хугацаанд 16 аймгийн 43 сумын нийт 73 сонгуулийн хэсэгт нөхөн сонгууль явуулахаар товлон зарласан тогтоолыг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүллээ. Тодруулбал, 2026 онд таван аймгийн есөн сумын 29 хэсэгт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандатад нөхөн сонгууль, 15 аймгийн 33 сумын 44 хэсэгт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 39 мандатад нөхөн сонгууль зохион байгуулахаар боллоо. Өнөөдрийн байдлаар 10 аймагт 74 хүний бүрэлдэхүүнтэй орон нутгийн сонгуулийн хороо байгуулаад байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *