Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо 4-р сарын 9, 10-нд хуралдахдаа дэд дарга нар, ерөнхий нарийн бичгийн даргаа томилж чадалгүй, нэг сараар хойшлуулсан. Өнөөдөр тус намын Улс төрийн зөвлөл хуралдав. Уг хуралд ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Сангийн сайд асан С.Баярцогтыг томилохоор АН-ын дарга О.Цогтгэрэл санал болгожээ. УТЗ-ийн 32 гишүүний 26 нь түүнд санал өгч, С.Баярцогт 72% -ийн саналаар АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэхээр боллоо.
Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Үндэсний бодлогын хорооны 69 дэх хурал хүртэл 1 сарын хугацаатай ажиллана.
АН-ын шинэчилсэн дүрмийг Улсын дээд шүүх бүртгэснээр ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нар чөлөөлөгдсөн. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгаланг Улс төрийн зөвлөл 2026.01.14-нд ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Д.Амарбаясгаланг жинжлэхээр тус намын дарга О.Цогтгэрэл ҮБХ-ныхоо 68 дахь хуралд нэрийг нь дэвшүүлсэн. Гэсэн ч ҮБХ-ны 146 төлөөлөгчийн 153 нь түүнийг дэмжээгүй. О.Цогтгэрэл дараа нь А.Батпүрэвийг санал болгосон ч бас дэмжлэг аваагүй. Тиймээс уг асуудлыг хойшлуулсан юм.
