Оюутнуудын дунд 10 сая төгрөгийн шагналтай бөхийн барилдаан зохион байгуулна


Оюутан залуусын дунд үндэсний бөхийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, барилдааны ур чадварыг дээшлүүлэх, тамирчны карьер хөгжил, мэргэжлийн боловсрол эзэмших хүсэл эрмэлзлийг дэмжих зорилгоор Оюутны улсын аварга шалгаруулах барилдаан зохион байгуулахаар болжээ. Тус барилдаан нь 5-р сарын 1-нд болох бөгөөд 18–25 насны их, дээд сургууль, коллежийн бакалавр, магистр түвшний (2.5-аас дээш голч дүнтэй) оюутнууд хамрагдах боломжтой юм. Мөн 1 сургуулиас жин тус бүр 4 хүртэлх бөх оролцоно. Ингэхдээ -65 кг , -75 кг , -85 кг , -95 кг , +95 кг барилдуулах юм. Энэ үеэр мөн уран гараа, дэвээтэй бөх шалгаруулах аж.


6 responses to “Оюутнуудын дунд 10 сая төгрөгийн шагналтай бөхийн барилдаан зохион байгуулна”

  1. Би ормоор бна ядаж бүртгүүлэхүү86118162

  2. Golch zaadag ni jhn tmhen sanagdlaa bas ene chini undesnii boh bizdee chuluut judo ymuu jinzaaj baigaag ni oilgosongui.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *