Сүхбаатар аймагт өчигдөр хээрийн түймэр гарчээ. Тус аймгийн Асгат сумын Дөхөм багийн Улаанхавцал гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлага 4-р сарын 14-ний 15:40 цагт холбогдох албанд ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 15 дугаар анги, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, сумын мэргэжлийн ангийн албан хаагчид “Цагаанзалаат” ХХК-ийн нийт 53 хүн, 10 автомашинтайгаар уг түймрийг унтраахаар ажиллажээ. Улмаар мөн өдрийн 21:40 цагт цурманд оруулсан байна. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 2000 га талбай өртсөн гэдгийг ОБЕГ мэдээллээ.
Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг цурманд оруулжээ
