165 хоногоос дээш хугацаанд торгуулиа төлөөгүй 18 мянган машин хөдөлгөөнд оролцож байна


Нийслэлд өдөрт 500-700 гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөд оролцож байна. Тэгвэл 4-р сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод 165 хоногоос дээш хугацаанд төлөгдөөгүй, 450 мянган төгрөгөөс бага дүнгийн торгуультай нийт 18,143 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон байна. Иймд жолооч нарын замын хөдөлгөөний зөрчлийн торгуулиа E-Mongolia, E-Barimt, Tpay.gov.mn цахим сувгуудад нэвтрэн орж торгуулиа төлөхийг санууллаа. Торгуулсан жолооч зөрчлийн хуульд зааснаар 15 хоногт багтан торгуулиа төлсөн тохиолдолд 50 хувь хөнгөлнө. Харин 15 хоногоос хэтрүүлбэл торгуулийн хэмжээ 50 хүртэлх хувиар нэмэгдэх зохицуулалтай.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *