“ДЦС-3” дулаан түгээлтээс 69 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байна


Эрчим хүчний сайд Б.Найдалаа өчигдөр “ДЦС-3” ТӨХК-д ажиллав. Улаанбаатарын дулаан хангамжийн 30, цахилгаан хэрэглээний 10, үйлдвэрийн уурын 40 орчим хувийг ханган ажиллаж буй тус станцад тулгамдаж буй гол асуудлуудыг гүйцэтгэх захирал Б.Сандуйжав танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар усаар түгээх 1 Гкал дулааныг 29,418 төгрөгөөр үйлдвэрлэн, 3,251 төгрөгөөр буюу 9 дахин хямд үнээр борлуулж байна. Үүнээс үүдэн энэ онд дулаан түгээлтээс 69 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байна.
Тус компанийн авлагын хэмжээ 38 тэрбум төгрөг байгаа бол нийт өр төлбөрийн хэмжээ 37.5 тэрбум байна.
60 жил ажиллаж буй тус станцын ихэнх тоног, төхөөрөмж хуучирсан. Хос турбинуудаа шинэчилж байж, дулаан, цахилгаанаа үйлдвэрлэж, өвлийн ачааллыг давна. Одоогоор тус станцад ажиллаж буй 8 турбиныг ашиглах хугацаа дуусаж, 30.000-50.000 цагаар илүү ажиллаж байгаа. Засвар, хөрөнгө оруулалтын санхүүжилт хүрэлцдэггүй тул төсөвт суулгаж өгөхийг хүслээ.

Эрчим хүчний сайд Б.Найдалаа шаардлагатай нэмэлт төсвийн асуудлыг судалж, шийдвэрлэх арга замыг тодорхойлж ажиллахаа илэрхийллээ. Мөн салбарын ТӨХК-иудын засаглал, менежментийн үр ашгийг сайжруулж, удирдлагуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлэн ажиллахаар төлөвлөж байгаагаа онцоллоо.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *