Д.Нарантуяа-Нара: УИХ-ынхаа эсрэг ажилладаг УИХ-ын дарга С.Бямбацогт огцор


УИХ-ын чуулганаар өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөн мэдүүлсэн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалаа. Өнөөдөр чуулганы хуралдаандаа суусан 101 гишүүний 57 нь буюу 56.4 хувь дэмжсэнээр уг төслийг УИХ хэлэлцэхээр боллоо. Тэрхүү 57 гишүүний 1 нь С.Бямбацогт.

Үүнийг Д.Нарантуяа-Нара гишүүн эсэргүүцэн, “УИХ-ынхаа эсрэг ажилладаг УИХ-ын дарга С.Бямбацогт огцор” гэсэн бичиг барин, чуулганы танхимд орж ирэв. Тэрээр чуулганд үг хэлсэн гишүүд, гишүүдийн асуултад хариулсан ажлын хэсгийн гишүүдийн ард очиж зогсон, уг бичгээ олон нийтэд харуулж байлаа.

Үүнд нь спикер “Д.Нарантуяа-Нара гишүүн чуулганы хуралдааны дэгийг баримтлахыг хүсье. Уншаад өгөх үү? “Уншаад өг” гэж байна. “Гишүүн бусдад саад учруулсан, бүдүүлэг үг хэлсэн бол тухайн өдрийн чуулганы хуралдаанд үг хэлэх эрхийг хасна. Та ажлын хэсгийн гишүүдийг үг хэлэхэд саад болоод байна” хэмээв.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *