Өнөөдөр бага үдэд буюу 11.00 цагийн орчимд “Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны үүдэнд настай хүнийг зодсон” гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалт хийхэд тус байрны СӨХ-ны ажилчид болон оршин суугчдын хооронд маргаан үүсэж, улмаар хоорондоо зодолдсон байж болзошгүй байна. Цагдаагийн байгууллага уг хэргийн шалтгаан, нөхцөлийг тодруулахаар шалгаж байгаа юм. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3-р хэлтсийнхэн шалгаж байгаа аж.
СӨХ-ны маргаанаас үүдэлтэй зодооныг шалгаж байна
