Улаанбурхан өвчтэй нь батлагдсан хүн улсын хэмжээнд 14.693 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11824, орон нутагт 2864 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 17 болжээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан дөрөвдүгээр сарын 16-ны мэдээллээр улаанбурхан туссан өвчтөн 19-өөр нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 78 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Гэрийн хяналтад 9 хүн байна. Нийслэлд 30 хүн, хөдөө орон нутагт 34 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5277 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3646, 5-9 насны 1879 хүүхэд, 15-19 насны 1798 хүүхэд Улаанбурханаар өвджээ. Харин 20-24 насны 425, 25-29 насны 564 хүн өвдсөн байна.
Улаанбурхан халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй. Хэрвээ вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан, өөрийгөө болон бусдыг хамгаалаарай.
