УИХ-ын гишүүн асан, Улсын баатар Э.Бат-Үүл:
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөн барьсан хуулийг УИХ батлах ахул энэ хууль Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн хууль гэдгийг тогтоолгохоор цэцэд өргөдөл гаргана, би.
Үндсэн хуулийн цэц нь хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг л тогтоож, хүчингүй болгодог инститүүц! Өөр асуудал хэлэлцэх эрхгүй!!!
Ерөнхийлөгч тангарагаа зөрчсөн эсэх гэх мэт бусад асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ эцэслэн шийднэ!
Гэтэл, Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэцийг “Парламентын ёсзүйн хороо” мэт болгох гэж байна! УИХ ёс зүйн хороотой!
Монгол Улсын Үндсэн хуулийг ингэж устгахыг хэзээ ч зөвшөөрөхгүй, Ерөнхийлөгч өө!

2 responses to “Э.Бат-Үүл: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг УИХ баталбал цэцэд өргөдөл гаргана, би”
Батүүл ээ энэ удаа чамайг дэмжинээ. УИХ гишүүдийг бүдүүлэг зан авир гаргасан, ёс зүйгүй байсан гэх мэтээр эгүүлэн татаж болохгүй Тэгээд цэцийн 9 гишүүний саналаар.
Ирэх сонгуулиар УИХ нэлээд тэнцвэртэй аль нам нь үнэмлэхүй ялалтгүй бүрэлдэхүүнтэй болно. Тэгээд нөгөө намаа намнахын тулд энэ хуулийг ашиглан гишүүдийг эргүүлэн татуулж өөрсдөө олонх болох гэж их юм хийнэ дээ
UIX gishyyd gehleer hariutslaga hyleej bolohgyi yu. sda chini yyl hulgaichtaigaa zailaa. songoson bol bas tatah estoi. Ternees erunhiilegchiig demjij bgaa bish, unuudur bish gehed ireedyid boloh l bsan