Б.Батбаатар намынхаа гишүүдийг байнгын хороо, даргын зөвлөлөөс гаргаж, өөрөө оронд нь орохыг хүсжээ


УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдрийн чуулганы хуралдаанаар нэгэн мэдээлэл өгөв. ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатар намын дотоод зөрчлийн улмаас өөрийн намын гишүүн болох Р.Батболдыг бүх байнгын хорооноос хасуулах хүсэлтийг УИХ-ын даргад гаргажээ. Гэсэн ч С.Бямбацогт уг хүсэлтийг хүлээж аваагүй байна.

УИХ-ын дарга С.Бямбацогт:

-Б.Батбаатар гишүүн “Намайг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд оруулж, Р.Батболд гишүүнийг гаргая. М.Нарантуяа-Нара гишүүнийг даргын дэргэдэх зөвлөлөөс гаргаж, би оронд нь орно” гэсэн бичиг ирүүлсэн. УИХ-ын чуулганы дэгийн тухай манай тамгын газрынхан тайлбарлаад өгчихөөрэй. УИХ-д бүлэгтэй бол бүлгийн даргадаа бичгээ өгөөд, бүлгийн дарга нь нэгтгээд, их хурлын даргад хүргүүлнэ. Бүлэггүй гишүүд шууд баланкан дээрээ өөрсдөө хүргүүлнэ.

Үүний дагуу Б.Батбаатар гишүүний асуудлыг АБГББХ-нд оруулсан. Бусад гишүүний бүрэн эрхэнд халдаад, гишүүдийн өмнөөс шийдвэр гаргасан. Бусад гишүүний бүрэн эрхийг хязгаарласан асуудал дээр шийдвэр гаргаагүй. Энийг та анхааралдаа аваарай.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *