Жүдогийн Азийн аваргаас Ж.Анударь, М.Нандин-Эрдэнэ нар алтан медаль хүртжээ


Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотод болж байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 52, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жингийн медальтнууд тодорлоо.

Манай улсаас эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ж.Анударь Казахстан, Вьетнам, Энэтхэг, Узбекистаны бөхийг дараалан ялснаар алтан медалиар энгэрээ мялаав. Өдгөө 19 настай тэрбээр тивийн аваргад түрүүлсэн хамгийн залуу жүдоч боллоо. 52 кг-д “С” хэсгийг тэргүүлэн барилдсан М.Нандин-Эрдэнэ алтан медаль хүртжээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин Т.Түмэнжаргал ААШТ-ээс анхны медалиа хүртсэн нь хүрэл. 66 кг-д барилдсан Ө.Жанцандорж, К.Ёолк нар шагналт VII байрт шалгарав.

Эхний өдрийн байдлаар манай тамирчид хоёр алт, нэг хүрэл медальтайгаар ААШТ-ийг тэргүүлж байгаа бол Тажикстаны баг алт, мөнгө, хүрэлтэйгээр 2-т, Бахрейн 3-т жагсаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *