Израил, Ливаны талууд 10 хоног гал зогсоохоор тохиролцжээ. Гал зогсоох тохиролцоо өнөөдөр 10:00 цагаас хэрэгжиж эхэлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уг 10 хоногийн хугацаанд “Хезболла” бүлэглэлийг “найрсаг хандах” байх гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Израил, Ливаны хооронд 10 хоног гал зогсоох тохиролцоог Трамп санаачилсан. Үүнийг Ливаны Ерөнхийлөгч Жозеф Аун болон Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар зөвшөөрсөн байна. Нетаньяху уг тохиролцоог “түүхэн боломж” гэж нэрлэжээ. Уг гал зогсоох тохиролцоо нь Ливан дахь “Хезболла” бүлэглэлд ч мөн хамаарна гэж Трамп мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC
