Цаг агаарын аюулт үзэгдэл тохиох тул учирч болох эрсдэлээс сэргийлж Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Энэ жилийн тухайд Монгол орны нутагт ажиглагдах шороон шуурганы 61 хувь нь 3-5 сард ажиглагдах төлөвтэй байна.
4-р сарын 17-18: Цаг агаарын аюулт үзэгдэл тохиож,10-20 хэм хүрч огцом хүйтэрнэ.
4-р сарын 17-18 нд шилжих шөнө: Увс аймгийн өмнөд хэсэг, Баян-Өлгий, Говь -Алтай аймгийн хойд хэсгээр салхины хурд секундэд 18-24 метр хүрч, шороон шуурга шуурна.
4-р сарын 18: Завхан, Архангай, Орхон, Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн нутгаар нойтон цас орж, цасан шуурганы аюулт үзэгдэл тохиох бол Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн нутгаар салхи секундэд 24-34 метрийг давж ширүүсэж, хүчтэй шороон шуурганы гамшигт үзэгдэл тохионо.
4-р сарын 18-19-нд шилжих шөнө: Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цас орж, цасан шуурганы аюулт үзэгдэл тохионо. Өмнөговийн зүүн, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь аймгийн нутгаар шороон шуурга шуурна.
4-р сарын 19: Дорноговийн зүүн, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутгаар цасан болон шороон шуурга шуурч хүйтэрнэ.
Ойрын өдрүүдэд Говийн нутгаар 25-28 хэм, Улаанбаатар 15-16 хэм хүчр дулаарсныг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Ийнхүү дулаарсны дараа огцом хүйтрэх нь олон эрсдлийг дагуулдаг.
Тодруулбал, Зам, даваа хаагдах, халтиргаа үүсэх зэргээс хүний амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэл бий болдгийг мэргэжилтнүүд онцоллоо. Иймд хол замд гарахдаа аюулгүй байдлаа сайтар хангахыг онцгойлон анхаарууллаа. Мөн малчдыг отор нүүдэл хийх, бага насны хүүхэд, өндөр настныг малд явуулахгүй байх, ямаа самналтыг хойшлуулах малаа бэлчээрт явуулахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.
