“Мисс Монголиа International awards 2026” тэмцээнийг ирэх 5-р сарын 15-нд “Хүн” театрт зохион байгуулахаар товлоод буй аж. Тус үйл ажиллагааг 2024 онд анх зохион байгуулж, Дэлхийн 7 улс оролцсон бол энэ удаад манай улсаас гадна БНСУ, АНУ, БНХАУ-ын мисс, модель, дизайнер, уран бүтээлчид, инфлюсэр, бизнесийн байгууллагууд оролцохоор болжээ.
Мөн Азийн “Загварын хаан” гэгддэг дизайнер Андрей Кимийн олон улсаар аялан толилуулж буй “Фантази”, “Эзэнт гүрний хатад коллекц”-ыг энэ тэмцээний үзэгчид үзэх боломжтой.
“Мисс Монголиа International awards 2026”-ын хөтөлбөрт
- “Мисс Монголиа International awards 2026” наадмын тэргүүн титмийн эзэд тодруулах
- 12 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Азийн шилдэг 10 брэндийг шалгаруулж, шагнал гардуулах
- “International model awards”-ын шилдгүүдийг тодруулах
- Олон улсын загварын шоу зэрэг томоохон арга хэмжээ багтаж байна.
