Замын-Үүд дэх Гаалийн газрын автозамын зорчигч тээврийг хянах бүсээр зорчиж буй иргэд улсын хилээр нэвтрэхдээ холбогдох хууль тогтоомжоор хориглосон, хязгаарласан барааг нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг удаа дараа гаргаж байна. Үүнд:
- Хүнсний бүтээгдэхүүн
- Эм, эмнэлгийн хэрэгсэл
- Амьтан ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн
- Амьд амьтан хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна.
2026 оны 4 сарын байдлаар 4 иргэн улсын хилээр нуун нэвтрүүлэхийг завдсан 8 төрлийн 730 амьтныг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд экспортлогч оронд буцаан ажиллаж байна. Үүнд:
- Нохой 16
- Муур 20
- Тоть 74
- Яст мэлхий 44
- Бах мэлхий 3
- Хавч 6
- Хаместр хулгана 60
- Загас 507
Хувийн хэрэглээний жижиг амьтныг хилээр нэвтрүүлэхэд:
- Экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон амьтны эрүүл мэндийн гэрчилгээтэй, паспорттой байх.
- Паспортод вакцинжуулалт болон паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгын талаарх тэмдэглэгээ хийгдсэн байх.
Худалдан борлуулах зориулалттай импортын амьд амьтан, гэрийн тэжээвэр амьтанд:
- Мал эмнэлгийн ерөнхий газраас олгосон импортын мэдэгдэл, экспортлогч орноос олгосон амьтны эрүүл мэндийн гэрчилгээтэй, паспорттой байх.
Анхаарах зүйлс:
- Хувийн зориулалттай бол вакцин туулгалт бүрэн хийгдсэн эсэхэд анхаарах
- Худалдааны зориулалттай бол урьдчилан Мал эмнэлгийн ерөнхий газраас олгосон импортын мэдэгдэл авах.
- Мөн хориглосон, хязгаарласан амьтан байгаа эсэхэд анхаарах. Тухайлбал зарим төрлийн тоть, яст мэлхий нь ховор амьтны төрөлд хамаардаг тул Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн эд эрхтнийг олон улсад худалдаалах конвенцын дагуу СITEC-ын гэрчилгээ авч хил нэтрүүлдэг болно.
- Зорчигчид гэрийн тэжээвэр амьтныг улсын хил нэвтрүүлэхэд тавигдах шаардлага, анхаарах зүйлсийн талаар гаалийн байгууллагад хандан мэдээ, мэдээлэл авч зөвлөгөө авахыг зөвлөж байна.
Гэрийн тэжээвэр амьтан улсын хилээр нэвтрүүлэхэд:
“Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага”-аас гаргасан зөвлөмж,
“Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалт”-ын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд гаалийн хорио цээрийн хяналт шалгалт хийж хилээр нэвтрүүлдэг.
“Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-д Гэрийн тэжээвэр амьтан нэр төрөл тус бүрээс 1-ээс илүүгүй байна гэж заасан.
