ОХУ-ын арми Украинд маш хүчтэй цохилт өгч, 18 хүний аминд хүрчээ


ОХУ-ын арми өчигдөр Украин даяар хамгийн олон дрон, пуужин оролцуулсан агаарын цохилт өглөө. Үүний улмаас 18 хүн амиа алдаж, 118 хүн гэмтжээ. Энэ нь сүүлийн саруудад Оросоос Украинд өгсөн хамгийн том цохилт болсон байна.

ОХУ-ын арми нийт 659 дрон, 44 пуужингаар Киев, Харьков, Одесса, Днипро, Запорожье зэрэг Украины томоохон хотыг бөмбөгджээ. Уг цохилтын улмаас Одесса хотод 9 хүн, Днипро хотод 5 хүн, Киев хотод 4 хүн амиа алдсан гэж Украины эрх баригчид мэдээллээ.

Украин үүнд хариу цохилт өгсний улмаас Оросын Краснодар хотод 2 хүн амиа алдсан гэж Москвагийн тал мэдээлэв. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Есис Христийн буцаж амилсан өдрийг тохиолдуулан, хоёр тал гал зогсоох хэлэлцээр хийсэн ч дараа нь “Гал зогсоох нөхцөл зөрчсөн” гэж нэгнээ харилцан буруутгаж байв. Үүний дараа даваа гаргаас эхэлж ОХУ-ын арми Украин руу хийх довтолгоогоо үргэлжлүүлсэн юм. ОХУ-ын Украин руу хийх дайралт энэ долоо хоногт бүр ч эрчимжиж байна.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *