УИХ-ын дарга асан З.Энхболд, ЗТХ-ийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 5 хоног үргэлжилж, өнөөдөр (2026.04.17) яллалаа.
Б.Энх-Амгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэрэгт буруутгаж, яллав. Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболдод нөлөөлсний улмаас үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцлоо. Түүнд 5 жил нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, 2 жил хорих ял оноолоо.
З.Энхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллав. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа улс төрд нөлөө бүхий этгээд болох Б.Энх-Амгаланд хууль бусаар нөлөөлж, түүнийг үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцов. Түүнд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, 2 жил хорих ял оноолоо.

One response to “УИХ-ын дарга асан З.Энхболд, сайд асан Б.Энх-Амгалан нарт 2 жил хорих ял оноолоо”
Хүүк тоншоод эхэллээ. Дараагийнх нь Алтанхуяг гуайг болгох байх даа. УИХ ын гишүүдийг үгэнд ордоггүй шүүмжилдэг үнэн үг хэлсэн болгоноо ингээд ял өгөөд байх болно. Хаантай болсоны гор. Өмнө нь цагаадаад гараад байсан. Еөк ийн сонгууль дөхөж байна. Олон хүн хэлмэгдэнэ гэж харж байна. з Энхболд тавантолгойг эм си эс Хужаад өгөлгүй авч үлдсэн гавьяатай хүн.