Хүчирхийллийн эсрэг үндэсний төв 2026 оны эхний улиралд 275 хүн утсаар,56 хүн биечлэн, 165 хүн онлайнаар зөвлөгөө, үйлчилгээ авчээ. Үүнээс 165 хүн хуулийн зөвлөгөө, 226 хүн сэтгэл зүйн зөвлөгөө, 26 хүн аюулгүй байдлаа хамгаалуулсан бол 78 хүн холбон зуучлуулах үйлчилгээг авсан байна. Мөн 72 хүүхдэд хамгааллын үйлчилгээг үзүүлжээ.

