655 саяар байгуулсан автомашины эргэдэг зогсоолыг Иргэний нисэхийн үндэсний төвд өгнө


2020 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн урд “Car City” буюу эргэдэг авто зогсоолыг Замын хөгжлийн газраас барьсан. 16 автомашины багтаамжтай уг зогсоолыг барихад Нийслэлийн авто сангаас нийтдээ 655 сая төгрөгийг төсөвлөсөн байдаг. Гэвч өнгөрсөн хугацаанд ажиллуулах техникийн ажилтан, төсөв байхгүй гэх шалтгаанаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг өмчдөө бүртгэж аваагүй. Үндсэндээ тухайн зогсоол нь буух эзэн буцах хаяггүй болсон байдаг.

Тухайн зогсоолыг ашиглаагүйгээс нар, салхинд гандаж, дээвэр нь хагарч эвдэрсэн. Улмаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг 2024 онд буулган хураасан юм. Цаашид энэхүү эргэдэг автомат зогсоолын өмчлөлийн асуудлыг шийдэж өгөх хүсэлтийг Улсын нэгдүгээр төв эмнэлгээс хотын удирдлагуудад гаргаснаар Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-д хүлээлгэн өгөхөөр болжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *