Улаанбаатар хотод хүүхдийн тоглоомын болон спорт талбай 1830 байдаг. Эдгээр талбайг өнөөдрөөс цэвэрлээ, засаж эхэллээ.
Энэ талаар нийслэлийн ЗДТГ-ын Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Хүүхдийн тоглоомын талбайн эвдрэл гэмтлийг засах, тохижуулах, цэвэрлэх ажлыг эхлүүлэх чиглэл өгсөн. Энэ хүрээнд дүүргүүд болон СӨХ-той хамтран ажиллаж байна” гэв.
Элизабет хотхоны СӨХ-ны дарга Ц.Энхбаяр “Манай хотхоны дунд хэсэгт 3000 ам метр хэмжээтэй, хүүхдийн тоглоомын талбай байдаг. Тээврийн хэрэгсэл оруулахгүй байхаар төлөвлөгдсөн. Бид нийслэл, дүүргээс өгсөн чиглэлийн дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэсэн бол өнөөдөр хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж байна. Мөн хүүхдийн тоглоомын талбайд эвдрэл гэмтэл гарвал тухай бүрд нь тогтмол засдаг” гэсэн юм.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
