Тендергүйгээр 400 сая төгрөгөөр компьютер томограф худалдан авчээ


Эрүүл мэндийн яамны харьяа “Х” төвийн ерөнхий захирал Д.Н 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Д” ХХК-ийн захирал Д.Б-тэй гэрээ байгуулж, 2006 онд үйлдвэрлэсэн, эмнэлгийн оношилгооны зориулалттай компьютер томографыг 400 сая төгрөгөөр худалдан авчээ. Тендер зарлалгүй, сонгон шалгаруулалт явуулалгүйгээр улсын төсвийн мөнгөөр аппарат худалдан авч, “Д” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон гэж түүнийг буруутган, АТГ шалгасан байна. Энэ хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт (Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *