Өнөөдрөөс нийслэлийн албан хаагчид өглөөний 7 цагаас ажиллаж эхэллээ


Засгийн газраас төрийн албан хаагчдыг 1 өдөр цахимаар ажиллуулах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын ажлын цагийн уян хатан зохицуулалтыг нэвтрүүлж, байгууллагууд дотоод журмынхаа дагуу ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30 хооронд байхаар тогтоожээ. Эдгээр өөрчлөлт нь албан хаагчдын ачааллыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний ачааллыг сааруулах зэрэг олон талын үр нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Засгийн газраас төрийн албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах, бүтцийг оновчтой болгох чиглэлээр шинэ тогтоол гаргасантай холбогдуулан хотын удирдлагууд тодорхой зохицуулалтуудыг хэрэгжүүлж эхэлсэн байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *