7 хүүхдээ айлын 1 хүүхэдтэй хамт буудаж, хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ


АНУ-ын Луизиана мужийн Шревепорт хотод эцэг нь 7 хүүхдээ, бусдын 1 хүүхэдтэй хамт буудаж хөнөөсөн аймшигт хэрэг өчигдөр гарчээ. Сэжигтэн ням гарагт үүрийн 05:00 цагт босож, гэрийнхээ ойролцоох байшинд байсан 8 хүүхдийг буудаж хөнөөсөн байна. Тэдний 7 нь түүний хүүхэд бол 1 нь айлын хүүхэд аж. Аавдаа буудуулж амиа алдсан хүүхдүүд 1-14 настай байжээ.

Сэжигтэн дараа нь 10 хүн буудаж гэмтээсэн байна. Тэдэн дотор эхнэр нь байв. Ингээд тэр машинаар зугтсан байна. Цагдаа нар түүнийг баривчлах үедээ буудаж хөнөөсөн гэнэ.

Сэжигтэн АНУ-ын Луизиана мужийн иргэн Шамар Элкинс гэдэг хүн байжээ. Шамар Элкинс хүүхдүүдээ буудахаар ойролцоох байшин руу явж байхдаа гудамжинд таарсан 1 эмэгтэйг ч бас буудсан байна. Түүнд буудуулж гэмтсэн хохирогчдын нэг нь гэртээ гүйж очиж, цагдаад дуудлага өгсөн аж. Шамар Элкинс хүүхдүүдээ буудаж байх үед тэнд байсан 1 хүүхэд дээврээс үсэрч, хүнд гэмтжээ.

Энэ нь АНУ-ын түүхэнд болсон хамгийн аймшигт аллагын нэг болов.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *